Tuesday, June 5, 2012

таргалалтын тухай


Бидний биеийн жин  гадаад  болон дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр   байнга хувьсан өөрчлөгдөж байдаг билээ. Хэвийн үедээ бие махбод хоол тэжээлээр  энерги авч түүнийгээ зохих хэмжээгээр шатааж хэвийн балансаа барьж байдаг. Гэтэл гаднаас орж байгаа болон зарцуулж байгаа энергийн хоорондох зөрөө үүссэнээс таргалалт үүснэ.
     Хүний биемахбодод өөхөн хуримтлал 20%иас хэтэрвэл эрүүл мэндэд аюул учруулдаг. Өөхөн хуримтлал хүний биед жигдхэн ба хэсэг хэсэг газар  хуримтлагдаж болдог.Энэ нь өөрөөр хэлбэл эр эм хүмүүсийн өөхөн хэсэг хуримтлагдах газар өөр өөр гэсэн үг.Алим болон лийр хэлбэрийн таргалалт байна.Алим хэлбэрийн таргалалтын үед өөхөн хуримтлал хэвлийгээр ялангуяа хэвлийн доод талаар их хуримтлагддаг.Лийр хэлбэрийн таргалалтын үед өөхөн хуримтлал өгзөг болон гуя хэсгээр  их байна.Бэлхүүсний тойргийн хэвийн хэмжээг дараах хүснэгтээс харж болно.
        
Хүйс
Хэвийн жинтэй
Илүүдэл жинтэй
Таргалалт
Эр
94 см –с ихгүй
94-102см
102 ба их
Эм
80см-с ихгүй
80-88см
88 ба их

     Хэвийн үедээ эрэгтэй хүмүүсийн өөхөн хуримтлал биеийн жингийн 12-20 % , эмэгтэй хүмүүсийнх 20-30% -г эзэлж байх байх ёстой.Харин  эрэгтэй хүмүүст 21-25%, эмэгтэй хүмүүст 31-33% ба үүнээс ихсэхэд таргалалт гэж үздэг байна.
    Насанд хүрэгсдийн дунд илүүдэл жин, таргалалт ихэссэн нь хүнс, хоолны зохисгүй хэрэглээ ба хөдөлгөөний хомсдолтой  холбоотой. Таргалалт нь бүх насны хүмүүст тохиолдож байна.
   “ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлсийн түвшин тогтоох” суурь судалгаагаар 15-64 насны хүн амын 31.6 хувь нь илүүдэл жин ба таргалалтай, үүнээс 21.8 хувь илүүдэл жинтэй, 9.8 хувь  таргалалттай байна. БЖИ-ийн үзүүлэлтээр илүүдэл жин ба таргалалттай хүний эзлэх хувь нас ахих тутам нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд бүх насны бүлэгт илүүдэл жин, таргалалттай  эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдээс харьцангуй өндөр байна. Төвийн таргалалт 15-64 насны эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 2 дахин их, 35-64 насны эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь төвийн  таргалалттай байна./103.mn/
   Илүүдэл жинтэй байх нь, бодисын солилцооны хэвийн байдлыг алдагдуулж ялангуяа 40 с дээш насанд хүнд өвчинд өртөх эрсдлийг, хэвийн жин бүхий хүнтэй харьцуулахад  дараах хувиар өндөр болгодог. Үүнд:
        1.Атеросклероз /судасны хатуурал / -2 дахин
        2.Цусны даралт ихдэх өвчин -3 дахин
        3.Зүрхний бах -1,5 дахин
        4.Чихрийн шижин -4 дахин
        5.Холелитиаз   /цөс чулуужих өвчин /-6 дахин
        6.Венийн судасны өргөсөл 2-3 дахин
        7.Полиостеоартроз-4 дахин
        8.Тулай- 3 дахин гэх мэт..
Та хэрхэн биеийн жингийн илүүдэлтэй байгаагаа мэдэхийн тулд дараах томьёог ашиглан мэдэх боломжтой.
          Биеийн жингийн индекс:  кг/м2
Жишээ нь:  70 кг жинтэй 160 см өндөртэй хүн байхад 70/2.56  /1.6*1.6/ =27.3 байна.
                   Өөрөөр хэлбэл илүүдэл жинтэй гэсэн үг юм.
ДЭМБ аас гаргасан биеийн жингийн индексээр таргалалтыг тодорхойлсон байдал:
18.4 ба үүнээс бага
Тураал
18.5-24.9
Хэвийн
25-29.9
Илүүдэл жинтэй
30-34.9
Таргалалтын 1-р зэрэг
35-39.9
Таргалалтын 2-р зэрэг
40 ба түүнээс дээш
Хэт таргалалт буюу 3-р зэрэг

No comments:

Post a Comment