Wednesday, June 6, 2012


Äîòîîä ø¿¿ðëèéí áóë÷èðõàéí èõ ýì÷  Äîëæèíæàâ . Ä.Áàòöýöýã
Дотоод шүүрлийн булчирхайн сувилагч Х.Оюунбат


Нийт 1141 хүн хянагдаж байгаагаас- чихрийн шижин 520 -1 р хэлбэр 5
                                                                                                    2 р хэлбэр 515
                                                           - чихрийн бус шижин 12
                                                           - бамбайн хордлоготой 41
                                                           -бамбайн дутагдалтай 36
                                                           -нанизм 12
тус тус хянагдаж байна.


 

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийн лого, бэлэг тэмдгийн тухай

2007 оноос Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр нь цэнхэр өнгөтэй цагирагийг бэлэг тэмдэг болгосон.  Энэхүү бэлэгдлийн   ЦАГИРАГ нь амьдрал, эрүүл энхийг, харин Цэнхэр өнгө нь олон үндэстнийг нэгтгэсэн  хөх тэнгэрийг, мөн Нэгдсэн үндэсний байгууллагын тугны өнгө юм.

Чихрийн шижин өвчний талаарх тоо баримтууд

·          Дэлхийн хэмжээнд 285 сая хүн Чихрийн шижин өвчнөөр /ЧШӨ/ өвдөөд байгаа  90-ээс дээш хувь нь 2-р хэлбэрийн ЧШӨ ба 2025 он гэхэд энэ тоо 380 сая хүрэх төлөвтэй байна.
·         ЧШӨ-гтй 246 сая тохиолдлын 90-ээс дээш хувь нь 2-р хэлбэрийн /хэв маягийн/ЧШӨ байна.
·         Жилбүр  ЧШӨ-өөр 7 сая хүн шинээр оношлогдож байна.
·         Жил бүр 3,8 сая хүн ЧШӨ-ний улмаас нас барж байна.
·         Дэлхий хэмжээнд  10 секунд тутам ЧШӨ-өөс болж 1 хүн нас барж байна.
·         10 секунд тутам 2 хүнээр шинээр  оношлогдож байна.
           24 цагийн дотор :
                             4384 хүн шинээр оношлүгдож байна.
                              839 хүн нас барж байна
                              195 хүн хөл тайрагдаж байна.
                               50 хүн сохорч байна.
·         Монгол улсад 1999 оны тандалт судалгаагаар манай орны 35-аас дээш насны нийт хүмүүсийн 3.1 хувь, чихрийн шижин өвчтэй байсан бол 2005 оны шаталсан судлагаагаар 8.2 хувь болж өссөн байна. Мэргэжлийн эмчийн хяналтанд дөнгөж 3500 орчим ЧШӨ-тэй хүмүүс бүртгэгдэн хянагдаж байгаа бөгөөд тэдгээрийн 80 хувь муу хяналттай, 34.3 хувьд нь хоёр ба түүнээс дээш хүндрэл илэрсэн байна.2009 онд 6,5% болж өсчээ.
ЧШ 2 ийн эрсдэлт хүчин зүйлс:
  •             35 ба түүнээс дээш нас
  •             удамшлын анамнез
  •             төвийн таргалалт *бүсэлхийн тойрог эрэгтэй 90см, эмэгтэй 80 см- с дээш*
  •             АД ихдэлт /140/90 мм муб с дээш/
  •             урьд өмнө глюкозын сорилд өөрчлөлттэй гарч байсан
  •             жирэмсний чихрийн шижингийн анамнез
  •             4,5 кг с дээш жинтэй хүүхэд төрүүлэх
  •             хорт зуршил
  •             зүрх судасны архаг эмгэг
  •             катаракт
  •             триглицерид холестерин БНЛП өндөр  

                                               





Tuesday, June 5, 2012

чихрийн шижин өвчний үеийн хөлийн арчилгаа

ЧШ ийн үед хөлний судас ба мэдрэл гэмтсэнээс хөлөнд өвчин үүсэх аюултай байдаг.иймээс арчлахгүй бол халдвар орох,шарх үүсэх цаашилбал хөлөө тайруулах хүндрэл үүсч болно.
                  Доорхи заавраар хөлөө арчлаарай
  • Өдөр бүр хөлөө шалгах-цэврүү шалбархай байгаа эсэхийг ялангуяа харагдахгүй улыг толинд харж шалгана.Хэрэв ямар нэгэн өөрчлөлт гарвал эмчид үзүүлэх.
  • Өдөр бүр хөлөө 36-37 хэмийн халуун усанд угаана.
  • Зөөлөн хөвсгөр бие угаагчаар болгоомжтой угааж, хурууны завсрыг нарийвчлан арчина.
  • Хөлөндөө чийгшүүлэгч тос түрхэнэ.Гэхдээ хөлийн хурууны завсар түрхэж болохгүй.
  • Хумсаа болгоомжтой тэгш авна.их ургуулж хэт авч болохгүй.
  •  Цэвэр хуурай даавуун оймс өмсч ,өдөр бүр солино.
  •  Хөл их барьсан,сунадаггүй оймс өмсч болохгүй.
  • Хүйтэн байвал оймстой унтаж болно.Халаалт болон халуун усаар дулаацуулж болохгүй.
  • Гутлаа өмсөхөөс өмнө гутал доторхоо шалгах хэрэгтэй.
  • Хөлөө байнга дулаан хуурай байлгах хэрэгтэй.
  • Хэзээ ч хөл нүцгэн явж болохгүй./гэртээ ч гэсэн/
  • Сахарын хэмжээг байнга хянах хэрэгтэй
  • Хөлөө эмчид сар бүр үзүүлж байх хэрэгтэй.

чихрийн шижин өвчний тухай /чихрийн шижин гэж юу вэ/

Хүний биед инсулийн хангалттай хэмжээгээр үүсэхгүй эсвэл идэвхгүйгээр үүссэн инсулинийг бие организм ашиглаж чадахгүй үед чихрийн шижин үүсдэг. 
  • Чихрийн шижин өвчинд тусгай сувилал хэрэггүй ч эрчимтэйгээр эмчлэх шаардлагатай . хэрэв та анагаах ухааны сайн мэдлэгтэй бол та өөрөөр өөрийгөө яаж арчлахыг мэдэх ба та өөртөө эрч хүчтэй эрүүл энх амьдарч чадна. чихрийн шижинг эрт оношлон эмчилгээг бүрэн төгс хийснээр амьдрах хугацааг уртасгана. 

таргалалтын тухай


Бидний биеийн жин  гадаад  болон дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр   байнга хувьсан өөрчлөгдөж байдаг билээ. Хэвийн үедээ бие махбод хоол тэжээлээр  энерги авч түүнийгээ зохих хэмжээгээр шатааж хэвийн балансаа барьж байдаг. Гэтэл гаднаас орж байгаа болон зарцуулж байгаа энергийн хоорондох зөрөө үүссэнээс таргалалт үүснэ.
     Хүний биемахбодод өөхөн хуримтлал 20%иас хэтэрвэл эрүүл мэндэд аюул учруулдаг. Өөхөн хуримтлал хүний биед жигдхэн ба хэсэг хэсэг газар  хуримтлагдаж болдог.Энэ нь өөрөөр хэлбэл эр эм хүмүүсийн өөхөн хэсэг хуримтлагдах газар өөр өөр гэсэн үг.Алим болон лийр хэлбэрийн таргалалт байна.Алим хэлбэрийн таргалалтын үед өөхөн хуримтлал хэвлийгээр ялангуяа хэвлийн доод талаар их хуримтлагддаг.Лийр хэлбэрийн таргалалтын үед өөхөн хуримтлал өгзөг болон гуя хэсгээр  их байна.Бэлхүүсний тойргийн хэвийн хэмжээг дараах хүснэгтээс харж болно.
        
Хүйс
Хэвийн жинтэй
Илүүдэл жинтэй
Таргалалт
Эр
94 см –с ихгүй
94-102см
102 ба их
Эм
80см-с ихгүй
80-88см
88 ба их

     Хэвийн үедээ эрэгтэй хүмүүсийн өөхөн хуримтлал биеийн жингийн 12-20 % , эмэгтэй хүмүүсийнх 20-30% -г эзэлж байх байх ёстой.Харин  эрэгтэй хүмүүст 21-25%, эмэгтэй хүмүүст 31-33% ба үүнээс ихсэхэд таргалалт гэж үздэг байна.
    Насанд хүрэгсдийн дунд илүүдэл жин, таргалалт ихэссэн нь хүнс, хоолны зохисгүй хэрэглээ ба хөдөлгөөний хомсдолтой  холбоотой. Таргалалт нь бүх насны хүмүүст тохиолдож байна.
   “ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлсийн түвшин тогтоох” суурь судалгаагаар 15-64 насны хүн амын 31.6 хувь нь илүүдэл жин ба таргалалтай, үүнээс 21.8 хувь илүүдэл жинтэй, 9.8 хувь  таргалалттай байна. БЖИ-ийн үзүүлэлтээр илүүдэл жин ба таргалалттай хүний эзлэх хувь нас ахих тутам нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд бүх насны бүлэгт илүүдэл жин, таргалалттай  эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдээс харьцангуй өндөр байна. Төвийн таргалалт 15-64 насны эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 2 дахин их, 35-64 насны эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь төвийн  таргалалттай байна./103.mn/
   Илүүдэл жинтэй байх нь, бодисын солилцооны хэвийн байдлыг алдагдуулж ялангуяа 40 с дээш насанд хүнд өвчинд өртөх эрсдлийг, хэвийн жин бүхий хүнтэй харьцуулахад  дараах хувиар өндөр болгодог. Үүнд:
        1.Атеросклероз /судасны хатуурал / -2 дахин
        2.Цусны даралт ихдэх өвчин -3 дахин
        3.Зүрхний бах -1,5 дахин
        4.Чихрийн шижин -4 дахин
        5.Холелитиаз   /цөс чулуужих өвчин /-6 дахин
        6.Венийн судасны өргөсөл 2-3 дахин
        7.Полиостеоартроз-4 дахин
        8.Тулай- 3 дахин гэх мэт..
Та хэрхэн биеийн жингийн илүүдэлтэй байгаагаа мэдэхийн тулд дараах томьёог ашиглан мэдэх боломжтой.
          Биеийн жингийн индекс:  кг/м2
Жишээ нь:  70 кг жинтэй 160 см өндөртэй хүн байхад 70/2.56  /1.6*1.6/ =27.3 байна.
                   Өөрөөр хэлбэл илүүдэл жинтэй гэсэн үг юм.
ДЭМБ аас гаргасан биеийн жингийн индексээр таргалалтыг тодорхойлсон байдал:
18.4 ба үүнээс бага
Тураал
18.5-24.9
Хэвийн
25-29.9
Илүүдэл жинтэй
30-34.9
Таргалалтын 1-р зэрэг
35-39.9
Таргалалтын 2-р зэрэг
40 ба түүнээс дээш
Хэт таргалалт буюу 3-р зэрэг